about me and 7g

2012-02-03 - Багшаа дурсахуй...

           Миний хүүхэд нас минь зундаа эмээгийндээ хөдөө очиж сайран хацарлан хонь хурга, ишиг эргүүлж, хүний өөрийн эмнэг догшин даагыг ээлж дараалан сургаж, ах нарын хурдан гэсэн морийг хорхойсон байж хонгоны арьсаа шалбартал унана. Намар нь хичээл эхлэхийн өмнөхөн сайртай хацрынхаа өнгийг өөрчлөхөөр албадан дуудуулан байж хүчээр гэртээ ирж, хичээлийн бэлтгэл ойр зуурын ганц нэг зүйлээ хангана (Зун ирэхдээ хурдан морь унаж олсон төгрөг, Тээлийн голынхоо хэдэн айлыг цагаан сараар хэсээгүйгээ далимдуулан орсон барьцаа хадгалан байж ээждээ өгч хичээлийн бэлтгэлээ өөрөө бараг хангачихдаг байж б...

. Сэтгэгдэл бичих

2012-01-02 - 2012 ОНД ДЭЛХИЙ СӨНӨХ ҮҮ?

 (Эргэцүүлэмж)

Жич: Энэхүү нийтлэлийг 2 жилийн өмнө бичиж байсан. Бүр өөрийн бие даан гаргасан ЭХЛЭЛ номондоо оруулсан билээ. Харин энэ удаа өөрийн блог дээрээ оруулахыг хүслээ. Учир нь би энэ 2012 оныг ОНЬСОГО шиг он байх гэж бодож байгаа. Тиймээс та бүхэнтэй энэ талаар өөрийн үзэл бодлоо мөн хуваалцахыг хүслээ...

.................................................................................................................................

 Эзэн богд Чингис хаан одоогоос найман зуун жилийн тэртээд хүлэг морьд, хүчирхэг баатрууд, өөрийн омог, хүч чадал, оюун ухаанаараа дэлхий дахиныг донс...

. Сэтгэгдэл бичих

2011-12-14 - АННЕГИЙН ГЭГЭЭН ДУРСГАЛД

                       


           Энэхүү тэмдэглэлийн дэвтрийг нээн бичиж буй өнөөдрийн мэндийг эрхэм хүндэт утга уран зохиол, түүх судлаач, уянга яруу сэтгэгч, муу муухай байдалтай үл дасан зохицогч, агуу мөрөөдөгч Анне Франк чиний гэгээн дурсгалд зориулан бичиж байгаадаа туйлын баяртай байна. 

Тэмдэглэлийн дэвтэрт ямар гайхалтай зүйлийг тэмдэглэн үлдээж болдогийг өөрийн чинь өдрийн тэмдэглэлээс уншаад гайхан биширч, ухааран ойлгож авснаа тэмдэглэхэд үнэнхүү бахдалтай гайхширлыг төрүүлнэм.

Энэ бүхнийг бичиж буй хатуу улаан хавтастай тэмдэглэлийн дэвтэр бол өчүүхэн миний анхны бие даасан “Эхл...

. Сэтгэгдэл бичих

2011-12-06 - ИНЭЭМСЭГЛЭЛ – Хүлцэл өчихийн ОРШИЛ

 Элдвийг бичих хүсэл минь толгойд түм түмээрээ эргэлдэж, ээдрээтэй, инээдтэй, эгдүүтэй, адармаатай, этгээд, хачирхалтайг, хайрламаар зүйлүүд бодогдох юм. Түүнийгээ харин тэвчээртэй гэгч нь цаасан дээр буулгах багахан цаг хугацаа л надад олдохгүй урсана..........

Нэг зүйлийг тодруулахад: 2010 оны онцлох 10 үйл явдлын нэгэнд зүй ёсоор орж байсан “БЛОГ” бичдэг болсон маань өөрийн www.twitter.com/turbold7 хуудсыг нээснээр  арай өөр болж, 140 тэмдэгтэд багтаан бичил блог хөтлөх болжээ. Гэвч би энэхүү өөрийн үзэл бодлын www.turbold.blogmn.net  БЛОГОО үхмэл, уйтгартай, хүн уншдаггүй, хэлэлцүүлэг өрн...

. Сэтгэгдэл бичих

2011-10-09 - Багын найз Заяа

Хүүхэд байхын л хөхөрч инээж явдаг, хаанаас нь ч харсан хав дөрвөлжин, булчин шөрмөс нь зангирсан, харин сэтгэл нь уян зөөлөн өглөөний цэлмэг тэнгэр шиг тийм л цайлган хүндэт найз минь Завхан аймгийн Улиастай суманд аз жаргалаар дүүрэн амьдран сууна.

Агуу Баабар гуай багын найз Зоригоогийнхоо тухай бичсэн нийтлэлийг саяхан нюс.мн сайтаас уншиж байснаа тодхон санаж байна. Аливаа зүйлд сэтгэл хангалуун, ямар нэгэн зүйлд шунан илүү санахгүй, болж бүтэж амьдрах, хүсэл сонирхол хоббигоо хөгжүүлэнгээ сайхан амьдарч буйг тэрхүү нийтлэлээс та бүхэн уншсан бизээ.

Харин би энэ удаа өөрийн багын найз...

. Сэтгэгдэл бичих

2011-09-13 - Хүний эрхийг хамгаалах асуудалд Парламент хэрхэн хяналт тавих вэ?

Нэг. Асуудлыг дэвшүүлэх нь

Аливаа улс гүрэн хүний эрх, эрх чөлөөг хэр зэрэг хангаж, хамгаалж байгаагаар нь түүний олон улсын тавцанд эзлэх байр суурь нь тодорхойлогддог. Түүгээр ч барахгүй тухайн улсын хүний эрхийн салбарт явуулж буй үйл ажиллагаа, түүний механизм нь өөрийнх нь нийгмийн хөгжлийн түвшинг тодорхойлох шалгуур болдог.

Тиймээс ч ардчиллын үндсэн шалгуур болох хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хангах явдлыг ардчилсан гэгдэж буй улс гүрнүүд бүхэлдээ төрийн үйл ажиллагааны үндсэн зорилго, зарчмаа болгон үүнийг хангахын төлөө зохих чармайлт гарган ажиллахыг зорьдог.

Харин манай улсын х...

. Сэтгэгдэл бичих

2011-09-01 - Хүний амьдрал 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлдэг

Утга зохиолын нобелын 1964 оны шагналт Жан-Пол Сартрын “ҮГ” хэмээх номыг ихэд шимтэн уншиж билээ. Жан-Пол Сартр өөрийнхөө бага насны тухай маш уран яруугаар дүрслэн бичсэн бөгөөд сэтгэлийг минь ихэд хөдөлгөж, тэрээр хэрхэн ном уншиж сурсан, номын их далайд хэрхэн умбаж байсан тухайгаа өгүүлдэг. Тэр номноос их олон зүйл уншиж мэдэж, бага насны дурсамжаа эргэн санахыг хичээсэн юм.

Жан-Пол Сартр шиг уран чадвартайгаар бичиж чадахгүй л дээ гэхдээ би өөрийн гэсэн багахан дурсамжаа бичиж дөнгөх юм шиг санагддаг юм.

Дурсамж үгүй хүн дуулим хорвоод амьдраад яахав гэсэн афаризм хүртэл орж ирж байх ч...

. Сэтгэгдэл бичих

2011-08-16 - СҮЙРЭЛ (мөхөж устах, мандан бадрахаа нийгэм хэрхэн сонгодог тухай) /Бодрол/

Жеред Даймонд “Сүйрэл” номоо 2005 онд гаргажээ. Энэхүү номыг Монголын уншигчид хүргэх оюуны хөрөнгө оруулалтыг Нээлттэй Нийгэм Форумаас ивээн тэтгэж хэвлүүлсэн нь өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа гол асуудлын нэг болох байгаль орчноо хэрхэн хамгаалахгүй, зүй зохисгүй, хайр найргүй ашиглах юм бол ямар нөхөж барашгүй их сүйрэл болж, түүнээс улбаалан улс орны эдийн засаг, хүн амд сөрөг нөлөө үзүүлж буй талаар өгүүлснийг эх хэл дээрээ хөрвүүлсэн нь хүмүүст байгаль эх дэлхийгээ хайрлах сэдлийг төрүүлж, мөн өвөрмөц их энгийн ойлгомжтой орчуулсан нь хүний сэтгэхүйд шууд нөлөөлхүйц  болж чадсан бүтэ...

. Сэтгэгдэл бичих

2011-07-29 - Ном, сэтгүүл, сониноос ишлэл авах арга техник

Шинжлэх ухааныг хэрвээ шимтэн сонирхож л байгаа бол оюуны хулгай хэзээ ч битгий хий.  Хамгийн ичгүүртэй зүйл бол оюуны хулгай гэж багш нар минь захиж сургасан. Хүний бичсэн зүйлийг өөрөө бичсэн юм шиг ичгүүр сонжуургүй хуулаад, оюуны бүтээлийг нь авч ашиглачихаад түүнийг нь ишлэл зүйлт хийлгүй бичнэ гэдэг өөрийгөө доромжилж байгаа болон гэмт хэрэг. Тиймээс аливаад шинжлэх ухааны үүднээс хандаж ном, сурах бичиг, өгүүлэл, сонингоос өөрийн судалж байгаа зүйлтэй холбоотой мэдээллийг бүтээлдээ бичихдээ хэрхэн ишлэл хийх талаар өөрийн бага зэрэг судалсан зүйлээ та бүхэнтэй хуваалцахыг зорилоо.



Ишл...

. Сэтгэгдэл бичих

2011-06-27 - Ариухан байгаасай

Шүлэг бүхэн жигүүрлэж чиний зүрхэнд шивнээсэй

Шүүдрийн мөнгөн дусал шиг тийм л ариухан байгаасай

Мөндрийн асгарах ширүүн ширхэг шиг

Мөнх тэнгэрээс бороо орох шиг

Мандаж гарсан нар шиг

Мартагдашгүй зүгээр л тийм ариухан байгаасай

Хуурын чавхдас шиг уянгалаг

Хуучрын хөг шиг намуухан

Хурмастын цагаан цас шиг

Хувирч өөрчлөгдөхгүй тийм ариухан байгаасай

Намуун үдшийн яаруухан дурсамж шиг

Ятгын солгой эгшиг шиг

Яаж ч хориглоод дийлдэшгүй сэтгэл шиг

Яг л тийм ариухан байгаасай

 

...

. Сэтгэгдэл бичих

<- Өмнөх . Дараагийн ->