about me and 7g

2011-04-18 - Шалгалт чухал уу?

Энэ талаар бичих болсон шалтгаан бол тун удахгүй сургуулиа төгсөх гэсэн чинь өгч үзээгүй хүний дааж давашгүй шалгалтыг өгөх гэж байгаа юм шиг сонин содон зүйлийг хэлж яриад, бүр хичээл болгон дээр захих юм. Заримдаа нэг зүйлийг олон сонсохоор залхдаг шиг би лав хувьдаа залхаж гүйцлээ. Ухаан орсон цагаасаа л бараг шалгалтанд орсондоо. Гэтэл тэр төгсөлтийн шалгалтаа энэ орчлон хорвоо дээр байхгүй цорын ганц шалгалт мэтээр хүнд хэцүү гээд л үглэх юм. Бүгд түүнийг чинь даваад гарсан байхад бид болон би яагаад даваад гарч чадахгүй гэж. Тэр шалгалтнаас чинь айх болж байна уу?

Үгүй ээ...

Яс юман д...

. Сэтгэгдэл бичих

2011-04-04 - Хаврын синдром буюу 4 дүгээр сарын 4

Өөртөө итгэлтэй хүн бүхнийг өөрчилдөг.

Хавар болоод зарим нэг залуусын сэтгэл зүрх нь нилээдгүй өвдөж шаналж байгаа сурагтай. Сэтгэлдээ нартай, хүсэл тэмүүлэлтэй, баяр баясгаланг мөрөөддөг залуу улсууд тэгэлгүй л яахав. Хавар чинь өөрөө хайрын улирал юм гэсэн ш дээ. Ход ход. За энэ хаврын улирал, хаврын хам шинж (синдром) энэ тэр яахав ирдэг жамаараа ирээд л ээлжлэх дөрвөн цагийн аясанд солигддог ёсоороо өнгөрөн хөврөх нь зүй ёсны зүйл шүү дээ. Тийм болохоор тэр өвдөж зовоод байгаа нөхдүүд жоохон тайван байх хэрэгтэй шүү. “Аливаа зүйлд сэтгэл хөдлөлөөр хандаад алдав” гээд хөөрхөн захиас бичээ...

. Сэтгэгдэл бичих

2011-03-21 - “Оросын тагнуулч” ба үл үзэгдэгч хүн

Товчхон дүгнэлт: Хүн бүхэн амьдрахын төлөө тэмүүлдэг. Тэр тэмүүлэл бол хүний жамны ёсны ухамсарын зүйл. Агуу гүрний бодлого бол агуу л байдаг. Гэхдээ юун дээр агуу гэдэг нь бидэнд хамаагүй. Гэвч агуу нууцыг эзэмшиж чаддаг хүмүүс л агуу гүрний бодлогийг тодорхойлоход тусалдаг. Гэхдээ нууц гэж зүйл бараг байдаггүй. Учир нь хүн өөрөө механик төхөөрөмж биш учраас... Гагцхүү бусдаас ялгарах зүйл болох: өөрийн гэсэн үзэл бодол, сэтгэл зүрх, хайрын увьдастай болохоор нууцыг хадгалж чадах нь хомс байдаг. (жич: хуулбарлаагүй болно.)

......................................................................

. Сэтгэгдэл бичих

2011-03-08 - Бурханы бүтээлд сэтгэлийн бэлэг барих нь

Өнөөдөр ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Эмэгтэй хүний хувьд энэ хорвоод хүн болж төрсөндөө баярлах нэгэн өдөр нь. Харин эрчүүдийн хувьд эрхэмсэг нандин ээж, энэрэлт хайрт эхнэр, гоо үзэсгэлэнт охин үрсээ (нууцхан сэтгэлдээ боддог эмэгтэйгээ) хайрлан баярлуулах өдөр нь байх.

Энэ өдрийг аав бид хоёр ээж, хоёр эмэгтэй дүүг маань бяцхан баярлуулдаг өдөр. Тийм ч их баярлуулаад сүүдтэй юм болохгүй ээ хэхэ. Гэхдээ л манай гурван эмэгтэй тэрүүхэндээ баярлаад байдаг шиг санагддаг юм. Манай аавын хэлдэгээр бол аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандан баярлуулах нь хамгийн том бэлэг гэж үздэг ...

. Сэтгэгдэл бичих

2011-02-19 - Хэлний бэрхшээл ба Туйлшрал

Даяаршиж байгаа нийгэмд хэлгүй бол хөлгүй гэж их ярих болжээ. Бодоод үзэхээр үнэнч юм шиг. Гэхдээ хэтэрхий их туйлширч байгаа юм бишүү. Гадаад хэлнийг сурах хэрэгтэй гэж амтай болгон нь үг уралдан захиж хэлэх юм. Тэр хэлний хэрэгцээг нь хангах гээд өчнөөн олон гадаад хэлний тодотголтой сургууль, дамжаанууд үүд хаалгаа нээн хэдэн арван бор төгрөг халаасандаа хийсэн шиг маадгар сууна. Гэхдээ тэр сургууль, дамжааны нь үр дүн хаана гараад, гийгүүлээд байгааг нь сайн мэдэхгүй л юм. Хэл сурна гэдэг бол хувь хүний өөрийн хүсэл сонирхол, мэрийлт, чармайлт, хэрэгцээ шаардлагатай холбоотой биз. Тэрнээс ...

. Сэтгэгдэл бичих

2011-01-31 - Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм

Ойрын үед блогтоо бичлэг бичилгүй, харин блогчдын бичлэгийг уншиж, ганц нэг сэтгэгдэл бичээд их л сайхан байна.

Энэ амралт оюутан байх хугацааны минь сүүлийн амралт болоод ч тэрүү зүгээр л сайхан амармаар санагдаад, энэ тэр онолын ном унших, зарим нэг зүйл бичихээс залхуу хүрээд байхын. Нэг найздаа иймэрхүү маазарсан байгаа талаараа бичсэн чинь надад маш сайхан үгийг хариуд нь хэлж улам маазруулсан юм. Ход ход. “Хүн ямар ажиллахын төлөө төрсөн биш”. Тиймээс зүгээр л сайхан амарсан дээрээ гэсэн. Энэ үгийг нь санан бодоод л сайхан амарч байна.

Блогтоо бичлэг бичье гэхээр толгойд маш олон бодлу...

. Сэтгэгдэл бичих

2010-12-30 - Б.Төрболдын 2010 оны онцлох 10 үйл явдал

Хүн бүхэн хуучин оноо үдэж, шинэ онтойгоо золгох гээд шаргуу ажиллаж байгаа байх. Мөн 2010 онд болсон зарим нэг чухал зүйлээ онцлохыг хүсэж байгаа байх. Миний хувьд энэ зүйлийг бичмээр санагдлаа. Хүний амьдралд онцлох зүйлүүд зөндөө л байдаг. Харин Б.Төрболд гэдэг хүний хувьд сэтгэлд тод буусан 10 үйл явдлыг онцлож байна. За ингээд миний онцолсон үйл явдалтай танилцахыг хүсэж байна. Тэгээд та бас өөрийнхөө онцлох үйл явдлыг бичээрэй.

1. “Эхлэл” нэртэй анхны бие даасан номоо гаргав. Энэхүү ном нь их сургуульд суралцах хугацаандаа эрдэм шинжилгээний илтгэл, эссэ, бодрол эргэцүүллийг эмхтгэн гар...

. Сэтгэгдэл бичих

2010-12-09 - Ажил яахав болно. Шинэ жил болох гээд байна

Сүүлийн өдрүүдэд миний хувьд яасан ч их ажилтай байнаа. Блог ч унших чөлөө олдохгүй юм. За энэ ч яахав. Тэрнээс өөр шинэ жил гэдэг зүйл болох гээд хажуугаар нь догдлуулаад байхын. Энэ жилийн шинэ жил өмнөх жилүүдээс илүү л их хүлээлт үүсгээд байгаа ч юм шиг. Яагаад гэдгийг нь мэдэхгүй юм. Жил жилийн шинэ жил өөр өөрийн онцлогтой, өвөрмөц байдаг шүү дээ. Тэрнийх нь нэг юм байгаа биз.

Манай найз сургуулийнхаа шинэ жилдээ орно гээд эртнээс бэлдээд байгаа болохоор ч тэр юмуу? Мэдэхгүй миний эргэн тойронд байгаа бүх хүмүүс тэр чигээрээ шинэ жил тэмдэглэх уур амьсгал. Би ч яаж мөчөөгөө өгөхөв. Бас ...

. Сэтгэгдэл бичих

2010-11-25 - МОНГОЛ ХҮН ХАЛУУН ЦУСТАЙ...

Төрийн далбаанаасаа адис аваад омогшдог Монголчууд

Түмэн эрсийн цус асгаруулж, ялсан Монголчууд

Тусгаар голомтоо бусдад алдахгүй гэж амь хайргүй тэмцсэн Монголчууд

Түүхийн алтан шастирт тод үсгээр бичигдсэн Монголчууд

Түүх соёл, бахархал, бахдалын өлгий нь Монголчууд

Түмэн зууныг элээсэн хүн төрөлхтний түүчээ нь явсан Монголчууд

Туурга тусгаар гал голомтондоо эзэн суусан Монголчууд

Тусгаар тогтнож, мандан бадрах хувьтай Монголчууд

Хэзээ ч унтрашгүй гал зүрх Монгол хүнд бий

Хэнээс ч дутахгүй хатан зориг Монгол хүнд бий

Хэний ч өмнө бардам загнах омог Монгол хүнд бий

Хэзээ ч бөхөхг...

. Сэтгэгдэл бичих

2010-11-17 - Нууц задарсан түүх

За нээх сүрхий нэртэй юм бичих гэж байна. Үүнийг бичмээр санагдаад гар захтнаад болохгүй юм. Бүр бичихгүй байя гэсэн ч цаанаасаа л бич гээд байгаа юм шиг бичих зүйл өөрөө ундраад л байхын. Ход ход...

Өнгөрсөн 2010.11.12-нд МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн Оюутны Зөвлөлөөс 1-4 курсын оюутнуудад зориулан ахлах ангийн гурван оюутнаар лекц уншуулах ажлыг зохион байгуулсан юм. Энэ лекц их өвөрмөц онцлогтой болсон. Юу нь онцлогтой гэхээр оюутан оюутандаа өөрийн мэдлэг туршлагаасаа хуваалцаж, хэрхэн оюутны тэтгэлэгт хөтөлбөрт амжилттай хамрагдах боломж, эрдэм шинжилгээний илтгэл, курсын ажил, бие даал...

. Сэтгэгдэл бичих

<- Өмнөх . Дараагийн ->