2010-11-01 - Зүгээр л зад шүүмжил. Би хүлээж авна
Аливаа зүйлийг эргэцүүлэн бодоод зөв хийсэн юм шиг өөрт санагддаг хэдий ч бусдын нүдээр харахад арай л өөрөөр байхыг үгүйсгэхгүй. Тиймээс худалдаанд гараад удаагүй байгаа “Эхлэл” номынхоо Эрдэм шинжилгээний илтгэлүүдээ шүүмжлүүлэхээр зориг шулуудлаа. Энэ саналыг минь дэмжиж сайшаан хүлээн авсан бүх хүмүүст баярлалаа.
Шүүмжлүүлж байж урагшлана гэж хүмүүс ярьцгаадаг шүү дээ. Тиймээ би шүүмжлүүлэхээр шийдлээ. Хацар халуу дүүгээд л, дотоод ертөнцөд гал төнөөд л, арай ч дээ ийм юм бичээд яахав дээ гэтлээ шүүмжлүүлмээр байна. Намайг зад шүүмжлээч. Хариуд нь би өөрт чинь гар утас, MP4 тоглуулагч, F...
2010-10-29 - Өглөөний хүн байх тухай
Саяхан доктор, профессор Т.Мөнхжаргал багштай сургууль дээр тараад мэндийг нь мэдээд бага зэрэг ярилцав. Багш ч шавь бидэндээ сургаал үгээ хайрлаж байна. Надтай хамт манай сургуулийг өнгөрсөн хавар төгссөн Анар бид хоёр байсан юм. Багш та нар залуу улсууд их зүйлийг сурч мэдэх хэрэгтэй. Одоо сурч мэдэх зүйлд анхаарлаа төвлөрүүлэх. Тэгээд бас өглөө эрт босох хэрэгтэй гээд өглөө эрт босохын ач тусын талаар жишээн дээр тулгуурлан зарим нэг зүйлийг ярьж өгсөн юм.
Энэ блогыг хөтлөгч миний хувьд өглөө эрт босохын ач тусыг мэддэг байсан хэдий ч багшийн яриаг анхааралтай сонсоод бүр эрт босох хэрэгт...
2010-10-25 - Түүх өгүүлээд “Эхлэл” номоо худалдаанд гаргалаа
Дуншиж дуншиж “ЭХЛЭЛ” нэртэй ном минь хэвлэлтнээс нэг гарч дуусах шив. Айдаа бас л чанга байна шүү зарим нэг хүмүүс хүний ажлыг бага зэрэг салгардуулаад л.
Гэхдээ зүгээрээ тоохгүй шүү дээ. Болох ёстой юм болдог жамаараа болж байгаа байлгүй дээ. Ход ход.
Би энэ номыг бичих болсон талаар багахан түүхийг энд бичмээр санагдчихлаа.
Өнгөрсөн 2009 оны өвөл 12 сарын дундуур гэнэт гэртээ зөв зүгээр байж байгаад гаднаас юм оруулж ирчихээд, удалгүй маш хүнд хагалгаанд орсон юмдаа. Юуны гэдгийг нь бичээд яахав. Ямар ч байсан үхээд босч ирсэн дээ. Тэр хагалгааны дараа амьдрал гэдэг энэ гайхамшигтай ...
2010-10-21 - Сэтгэл эмзэглэж байгаа ч би юу хийж чадах юм бэ?
Энэ талаар маш их бодлоо. Тэгээд бас бичих эсэх талаар нилээд их эргэлзэв. Гэхдээ л бичихээр шийдлээ.
Өнгөрсөн зун “Ногоон давалгаа” клубынхэнтэйгээ байгаль орчны талаарх сургалтыг хүүхдийн хоёр зусланд амжилттай зохион байгуулсан.
Анхны сургалтыг ОУ-ын “Найрамдал” төвд хийгээд нилээд урам зоригтой, илтгэл найдвар, хүсэл эрмэлзэл дүүрэн цаашид энэ чиглэлээрээ сургалтаа үргэлжлүүлэхээр болсон юм. Сургалтанд “Найрамдал” зусланд амарч байгаа хүүхдүүд маш идэвхитэй оролцож, нилээд төлөвшиж байгаа байрын зүйл хүүхдүүдэд ажиглагдсан бөгөөд тэднээр бахархаж байлаа. Найрамдал дээр сургалт маань э...
2010-10-15 - Цөм цохь... ямар хамаатай юм
Сүүлийн үед энэ ажил, амьдрал нэг л сонин байх чинь. Нэг юм хийе гээд суух гэхээр өөр хийх юм гарч ирээд тогтвортой суулгахгүй, саатаараад байхын. Төлөвлөгөөний дагуу явахгүй болохоор дургүй хүрэх шиг. Гэхдээ надаас шалтгаалахгүйгээр болоод байгаа юмыг би яалтай ч билээ. Яалтай билээ гээд зүгээр суугаад баймааргүй бас. Иймэрхүү байдлуудаас болоод амьдрал сонин байгаад байгаан байхгүй юу. Ход ход.
Бодоод үзэхээр нэг хэвийн тал руугаа ороод байгаа ч юм шиг. Арай ч дээ ийм байдалд өөрийгөө оруулж байгаа би гэдэг мөн ч арчаагүй эр юмаа. Нэг хэвийн байна гэдэг бол хүн хөгжихгүй, урагшлахгүй...
2010-09-27 - Эхэлдэггүй юмдаа
Өнөөдөр их сонин бөгөөд хачирхалтай өдөр байна. ЭХЛЭЛ нэртэй номынхоо нээлтийг хийх гээд эрдэмтэн багш нар, эрх зүйн ангийн оюутнууд, багын найз нөхөд, хамаатан саднаа уриад 10 цагт МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн “Эрдмийн танхим”-д хийхээр болов. Уригдсан хүмүүс яг цагтаа 10 цаг гээд хүрэлцэн ирээд байраа эзлээд сууцгаав. Гэтэл нөгөө нэг нээлтийг нь хийх гээд байгаа ном маань байдаггүй ээ. Харамсалтай байгаа биз. Хэвлэлийн газар луугаа утас цохисон чинь 09.30 минут гээд аваачаад өгнөө гэх хариуг өгөв. Тэгэж хэлээд утсаа авалгүй бүтэн хоёр цаг гаран таг болдог байгаа. Тэгэхээр нь бүтэн хоёр...
2010-09-16 - Гэнэт сайхан санагдаад л
Бороо зөөлөн зөөлөн шиврэх сайхан
Бодол болон цонхруу ширтэх сайхан
Бодлогоширсон сэтгэлээ баясгаад
Борооны дуслыг үе үе харах сайхан
Сэм сэм сэтгэлээ чагнах сайхан
Чимээгүй цонхоор харах сайхан
Чамайг бодоод зогсох сайхан
Чиний тухай эргэцүүлэх сайхан
Үе үе инээх нь сайхан
Үүлэн чөлөөгөөр нар гарах нь сайхан
Үерхэж дассан түүнийгээ санах сайхан
Үргэлж түүнийг дурсах сайхан
Хээр хөдөө унтах сайхан
Хэн нэгнийг зүүдлээд сэрэх сайхан
Хээв нэг адуу тургилах сайхан
Хэн гэдгээ төсөөлөх сайхан
Аялалаар явах сайхан
Аавтайгаа анд явах сайхан
Адуу манаад хээр унтах сайхан...
2010-09-10 - Хоцрогдол...
Шувууд цонхон доор жиргээд нэг л сайхан зүйл болох гэж байгааг надад сануулах шиг. Ямар сайхан зүйл болохыг нь би таашгүй. Гэхдээ л сэтгэл санаа нэг л өөдрөг, аливаа зүйлийг хийчихмээр санагдаад л.
Нэг зүйлийг эргэцүүлэн бодоход Дэвшил гэдэг бол миний зүг хөтөлж байгаа, уртаас урт дугуйрсан шат юм шиг санагдах юм.
Би хараахан уншиж чаддаггүй байв. Үеийн хүүхдүүдээсээ харьцангуй хоцрогдолтой байлаа. Яагаад гэхээр 1-р ангид дөнгөж орсон намайг Улаанбаатар хотруу ахын хуриманд аав, ээж маань том толгой гарган авч явснаас болоод үсгээ мэдэхгүй уншиж чадахгүй үеийн нөхдөө гүйцэхгүй их л з...
2010-08-24 - Ардын багш Б.Чимид багшийн өрөөнөөс инээмсэглэл тодруулан гарсан нь:
Өчигдөр 2010.08.23-ны өдөр дадлагаа хийгээл сууж байтал Хууль Зүйн Үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Хөдөлмөрийн баатар, Гавьяат хуульч, Ардын багш Б.Чимид багш Эрдэм шинжилгээний сектороор ороод ажилчдын ажлаа ямаршуухан хийж байгаа байр байдлыг нэг ажигласхийгээд гараад явав. Багш амарч байгаад ажилдаа орж байгаа нь энэ бололтой.
Дадлагын оюутан би бээр анхныхаа номыг гайгүйхэн шиг юм гаргачих санаатай л нооргийг нь ойрын өдрүүдэд хүмүүст үзүүлэн санал, шүүмж авахыг ихэд хүсэн мэрийх нь тэрээ. Тэгээд харин толгойд гэнэт нэг бодол төрөх нь Чимид багш миний номыг үзээд юу гэ...
2010-08-20 - “Галзуу фанат”-ын буянаар Шагчид амьдарч байна
Өчигдөр найзтайгаа хошин шог үзэж, ойрд инээгээгүйгээрэй инээх юм болоод Соёлын төв өргөөний билетийн кассыг үдийн цайны цагаар зорин очивоо. Тэгсэн өнөөдрийн билет дууссан гурван давхарт алсаас л үзэх тасалбар байна гэсэн хариултыг Кассчин эгч хээв нэг инээмсэглэсэн хариулах нь тэрээ. Аргагүй ш дээ. Өнөөдрийн зарах билетээ 13 цаг гэхэд зараад дуусцан хүн чинь. Харин хэнд зарсан бол!!!!!!!!!!!!!!!!!!!
Гурван давхараас үзье гэхээр бид хоёрын хоёулангийн хараа муу, холоос тэглээ ч үзэхэд ямар ч сонирхолгүй байх байх гэж бодоод өнөөдөртөө үзэхээ болихоос гээд гарах гэтэл нэг эгч хажуугаас эгчид ...